Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ОЗХДТ ТББ- аас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг оюутны эрдэм билэг, авъяас чадварыг сорьсон “Эрдэм Шинжилгээний Бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
Уг Эрдэм Шинжилгээний хуралд 1-4р курсын бүхий л оюутнуудыг хамарсан хурал болсон бөгөөд нийт 8оюутан өөрийн Эрдэм Шинжилгээний ажлыг бусдад танилцуулллаа. Тус хурал 2012 оны 5 сарын 5-нд ШУТИС-д болсон. Эрдэм Шинжилгээний хуралд оролцсон оюутнууд:
1. 1. Ганболдын Энхбаяр – МУБИС- ТНУС- Түүхийн 4р ангийн оюутан.
“ Улсын Бага хурлын гишүүн Жамсрангийн намтрыг тодруулахад ” сэдвээр оролцлоо.
2. 2. ХУИС-ийн 3р ангийн оюутан П.Бөхбат “ Эрдэнэмандал” номын сан
3. 3. ИЗИС- ийн 3р ангийн оюутан Б. Хоролцэцэг “ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудал “
4. 4. МУИС- БОЗТС- ГМЗС-ийн 2р ангийн оюутан П. Дугаржав “ Нуурын усжуулалтыг тандан судлалын аргаар тооцоолох нь “
5. 5. МУИС- Биологи Био технологийн сургууль- Био Информатик 3р ангийн оюутан. “ Цахилгаан импульсийн үйлчлэлээр дрожжийн эсээс ялгарах уургийн хэмжээ, цахилгаан хүчдэлийн хамаарлын судалгаа.”
6. 6. ЭМШУИС- АУС-ийн 3р ангийн оюутан С.Буяндэлгэр “ Архангай аймгийн Эрдэнэмандал суман дахь зүрх судасны өвчлөл түүнд нөлөөлөх халгаат хүчин зүйл нас баралтын шалтгааныг судлах”
7. 7. МУИС- Хууль Зүйн сургуулийн 3р ангийн оюутан Б. Баянзул ,МУИС- МКС- 3р ангийн оюутан Ш.Алтангэрэл нарын хамтарсан ЭШ-ний ажил “ Газар тариалангийн салбар дахь техник технологийн дэвшил ”
8. 8. МУИС- ХуульЗүйн сургууль 3р ангийн оюутан Б.Баянзул “Өнөөгийн нийгмийн дэвшилтэт технологи буюу НАНОТЕХНОЛОГИ” сэдвээр тус тус оролцлоо.
Үүнээс 1 байр буюу Тэргүүн байрын шагналыг МУИС-
БОЗТС- ГМЗС-ийн 2р ангийн оюутан П. Дугаржав “ Нуурын усжуулалтыг тандан судлалын аргаар тооцоолох нь “ бүтээлээрээ эзэлллээ.
2р байр буюу Дэд байрын шагналыг МУИС-
Биологи Био технологийн сургууль- Био Информатик 3р ангийн оюутан. “ Цахилгаан
импульсийн үйлчлэлээр дрожжийн эсээс ялгарах уургийн хэмжээ, цахилгаан
хүчдэлийн хамаарлын судалгаа.”
3р байрын шагналыг Ганболдын Энхбаяр – МУБИС- ТНУС- Түүхийн 4р ангийн оюутан. “ Улсын Бага хурлын гишүүн Жамсрангийн намтрыг тодруулахад ” сэдвээр
Тусгай байрын шагналыг Б.Хоролцэцэг С.Буяндэлгэр нар тус тус эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнуулав.